Monday, December 14, 2009

Өгүүбэр зүй

Нэг бичил эх сонгож аваад дараах даалгаврыг хийнэ.
1 Хэлбэрзүй үгийн задлал хийнэ- өгүүлбэр дэх бүх үгийг дараах 3н төрөлд хувааж бичнэ.
- Үг + Үг /Задлаг/
- Үг + Нөхцөл
- Үг + 0 /Үндэс/
2 Холбоо үгийн задлал хийнэ.
Нэг өгүүлбэр сонгож аваад холбоо үгийг түүж бичээд дараах байдлаар задал Үүнд
төрөл- /чөлөөт , чөлөөт бус /
Бүтэц- /Э + Э , Э + Н, Н + Э , Н + Н/
Холбоо -/ Угсрах , зэрэгцэх, харилцан захируулах/
Арга - /Найрах , угсрах /
Хэрэглүүр - /Ямар нөхцөлөөр хэлбэржсэн эсэх , холбох үг/
3 Чөлөөт бус холбоо үгийг түүж бичнэ. Чөлөөт бус холбоо үгийг хэрхэн таних вэ?
Өгүүлбэрт нэг гишүүн, нэг нэрлэлт болдог үгсийг хэлнэ.
4 Өгүүлбэр зүйн бүрэн задлал хийнэ
Нэг өгүүлбэр сонгож бичээд
- Чөлөөт бус үгийг тэмдэглэ
- Өгүүлэхүүн төвөө тэмдэглэ
- Гишүүн өгүүлбэрийн хаалт хий
- Гишүүн өгүүлбэрийн нээлт хий
- Бүх гишүүдээ зурж тэмдэглэ
- Гол өгүүлбэрээ ялга
- Гишүүн өгүүлбэр тус бүрээ тайлбарла
5 Эхийг хувиргах
Эхийг эхийн хувиргалын 4н хэв маяг болох
- Хураах
- Дэлгэрүүлэх
- Салаалах
- Тонгоргох зэргээр хувирган бичнэ.
6 Найруулга зүйн анализ хийх
- Найруулгын хэв маягыг тодорхойл
- Найруулгын төрлийг тодорхойл
- Найруулгын алдааг ол

No comments:

Post a Comment