Monday, December 14, 2009

Танилцуулга

Монгол-Англи хэлний 3-ынхаан. Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ангийнхныхаа бие даалтын ачааллыг багасгах зорилгоор энэхүү блогыг нээлээ. Энэхүү блогоос та зөвхөн манай ангийнхны мэдэх ёстой сургалтын мэдээллийг олж авах болно. Бид улирал болгон хэрэгтэй мэдээллийг тавих ба та санал хүсэлтээ бидэнд хэлж болно. Өө мартсанаас Э . Амараа Булгаа Оюукаа нарын багийнхан ажлын материалуудаа бусадтайгаа солилцоорой. Portfolio-д хэрэгтэй шүү дээ. За тэгээд ангийнхаан амжилт.

Сурах их үйлсэд чинь амжилт
Бид чаднаа

Хүндэтгэсэн : А Гэрэлмаа
С Дорждуламрагчаа
Б Номин
Содномбат
Б Гэрэлтуяа

Менежментийн үндэс

Менежментийн үндэс хичээлийн дүн гарах үйл явц :
Хэрэв та хичээлийн явцад багаар ажиллах болон илтгэл тавих , АХА тэмцээнд оролцон 2-с доошгүй дүн авсан бол таны дүн шууд гарах болно. Мэдээж тависан илтгэлээ реферат болгон багшид өгсөн байх ёстой. Гэвч илтгэлээ амжилттай тависан хэдий ч АХА- д ороогүй ямар нэгэн дүнгүй бол багшийн асуусан 3 асуултад хариулж дүнгээ гаргах боломжтой. Харин багаар ч ажиллаагүй нэг ч дүнгүй бол билетээр шалгалт өгөн дүнгээ гаргана.
-Анхаарах зүйлс
18ны хичээл дээр багш 10 , 10н хүүхдийг нэр цохон дуудаж 7 хоногийн төлөвлөгөө ажлын байрны тодорхойлолтыг шалгана гэдгийг анхаарна уу

Өгүүбэр зүй

Нэг бичил эх сонгож аваад дараах даалгаврыг хийнэ.
1 Хэлбэрзүй үгийн задлал хийнэ- өгүүлбэр дэх бүх үгийг дараах 3н төрөлд хувааж бичнэ.
- Үг + Үг /Задлаг/
- Үг + Нөхцөл
- Үг + 0 /Үндэс/
2 Холбоо үгийн задлал хийнэ.
Нэг өгүүлбэр сонгож аваад холбоо үгийг түүж бичээд дараах байдлаар задал Үүнд
төрөл- /чөлөөт , чөлөөт бус /
Бүтэц- /Э + Э , Э + Н, Н + Э , Н + Н/
Холбоо -/ Угсрах , зэрэгцэх, харилцан захируулах/
Арга - /Найрах , угсрах /
Хэрэглүүр - /Ямар нөхцөлөөр хэлбэржсэн эсэх , холбох үг/
3 Чөлөөт бус холбоо үгийг түүж бичнэ. Чөлөөт бус холбоо үгийг хэрхэн таних вэ?
Өгүүлбэрт нэг гишүүн, нэг нэрлэлт болдог үгсийг хэлнэ.
4 Өгүүлбэр зүйн бүрэн задлал хийнэ
Нэг өгүүлбэр сонгож бичээд
- Чөлөөт бус үгийг тэмдэглэ
- Өгүүлэхүүн төвөө тэмдэглэ
- Гишүүн өгүүлбэрийн хаалт хий
- Гишүүн өгүүлбэрийн нээлт хий
- Бүх гишүүдээ зурж тэмдэглэ
- Гол өгүүлбэрээ ялга
- Гишүүн өгүүлбэр тус бүрээ тайлбарла
5 Эхийг хувиргах
Эхийг эхийн хувиргалын 4н хэв маяг болох
- Хураах
- Дэлгэрүүлэх
- Салаалах
- Тонгоргох зэргээр хувирган бичнэ.
6 Найруулга зүйн анализ хийх
- Найруулгын хэв маягыг тодорхойл
- Найруулгын төрлийг тодорхойл
- Найруулгын алдааг ол

Англи хэлний мэргэжлийн дидактик

Portfolio - Бүтээлийн санг 12р сарын 28нд бэлэн болгоно. Үүнд :
1. Lesson plan- 2 ширхэг
Нэгж хичээлийн төлөвлөгөөг оюутан бүр бүтээлийн сандаа оруулсан байх шаардлагатай ба 2 төрлийн загвараар бичдэг. үүнд:
а/ PPP буюу presentation Practice Production
b/ ARC буюу Authentic use- Restricted use - Control
a/ загвар нь :
-Approved by ..... /school principal ......./
/Батлуулсан/ /сургалтын менежер Дадлага удирдсан багш гэх мэт /

-Date : /батлуулсан он сар өдөр/
Lesson plan
1 Student teacher's name .................
2 Date of the class ..............
3 Class
4 Duration of the lesson
5 Learning objectives
6 Teaching materials
Lesson stage
1 Warm up - Сэдэлжүүлэх үйл ажиллагаанд сурагчдыг сэдэлжүүлэх дуу шүлэг тоглоом таавар гэх мэт.
2 Introduction of the lesson topic and objectives- Хичээлийн сэдэв болон зорилгоо сайтар танилцуулах
3 Presentation - Шинэ мэдээлэл өгөх хэсэг
4 Practice - Дасгал ажил хийх хэсэг
5 Production - Мэдлэг бүтээх хэсэг
6 Evaluation - Үнэлэх хэсэг
7 Giving and explaining homework - Гэрийн даалгавар өгөх хэсэг
Онцлох зүйл
Хичээлийн зорилгыг яаж бичих вэ ?
Хичээлийн зорилго нь хичээлийн эцэст дүгнэх гол шалгуур болдог. Зорилгыг тодотгон холбохын "х'' нөхцөлтэй үйл үгээр дуусгана. Англи хэлнээ to буюу үйл үгийн анхны хэлбэрээр эхэлж бичдэг. Жишээлбэл :
to learn new songs
to write a story etc
Observation sheet
1 Teacher's name ........................... /Хичээлийн заагч багшийн нэр /
2 Date ...................................
3 Class / School .........................................................
4 Topic..................................
Lesson stage
1 Lesson objectives - Were the objectives clear ? /Зорилго нь тодорхой байна уу эсэх /оноо 10
- Could teacher meet the objectives /Зорилгодоо хүрч чадсан эсэх/оноо 10
2 Lesson organisation - teacher's presentation /Багшийн ур чадвар /оноо 10
- timing /Цаг барилт /оноо 10
- Punctuation /Хичээл эхлэх цаг/оноо 10
- Interaction /Багш төвтэй юу Сурагч төвтэй юу эсэх/оноо 10
- Activities /Үйл ажиллагаа ямар байсан /оноо 10


3 Classroom management - Class discipline /Ангийн сахилга бат /оноо 10
- Teacher's confidence /Багшийн өөртөө итгэх байдал /оноо 10
- Pair work, group work, individual work/ Ажиллах хэлбэр/оноо 10
Нийт 100 оноогоор дүгнэнэ.
TBL -Task based learning approach
/Дасгал даалгаварт суурилсан сургалт/
Бүтээлийн санд TBL 2 ширхэг оруулсан байна. Үүнд :
1 Listing /Жагсаалт/
- listing words /Үгийг жагсаах/
- listing things /Ямар нэгэн зүйлийг жагсаах /
- listing jobs /Ажил мэргэжлийг жагсаах/ гэх мэтээр үгийн сангаа баяжуулж болно.
2 Ordering / Sorting /Зөв дэс дараалалд оруулах дасгал байж болно/
- ranking /Үгсийг ангилах /
- categorizing / Ижил төстэй зүйлээр нь ангилах/
3 Comparing /Харьцуулах дасгал /
- Matching /харгалзуулах /
- Finding similiarities /ижил зүйлсийг олох/
- Finding differences /ялгааг олох/
4 Problem solving /Асуудал шийдвэрлэх дасгал /
- short puzzle /богино таавар таалгах /
- prediction / таавар/
- doing crossword /үгийн сүлжээ/
5 Sharing personal experiences /Санал бодлоо солилцох /
- discussion /Шийдвэрлэх/
- explaining /Тайлбарлах/
- giving feed back /Хариу үйлдэл үзүүлэх/
6 Creative task /Бүтээлч даалгавар/
- develop portfolio /бүтээлийн сан хийх/
- roleplay /дүрийн тоглолт/
do research /судалгааны ажил/
Test
2 ширхэг тестийг оюутан бүр зохионо. Дидактикийн багшийн өгсөн тестийн төрлүүдийг уншиж зохионо.
Method , approaches
Лекцнээсээ 6 approach-г болон 9 methods-г тус тус бичин бүтээлийн сандаа оруулна уу . Ангийн дарга Булганаас 480 төгрөгөөр хувилж аваарай.
Warm up
Сэдэлжүүлэх үйл ажиллагаанд төрөл бүрийн таавар тоглоом түргэн хэллэг шүлэг зэргийг оруулж болно.
Skills
Чадварууд нь дотроо - Writing
- Listening
- Speaking
-Reading гэсэн 4 үндсэн чадвар байдаг
мөн - Grammar
-Vocabulary
- Pronunciation гэсэн 3н туслах чадвартай. 9н сарын 30ны хичээл болон 10н сарын 9ний хичээлээс skill-н материалаа бичиж оруулна уу . Мөн холбоотой материал цуглуулна уу .
Games
Төрөл бүрийн тоглоомын цуглуулга орно.
Songs
Төрөл бүрийн дууны цуглуулга орно.
Flash cards
Төрөл бүрийн тараах материалын цуглуулга орно.

Бүлэг бүр дээр Reflection буюу эргэцүүлэмж бичнэ.